Зуунмод суманд 12041 сонгогч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2016-06-23 20:23:38
Yesukheitumur Tumurbaatar

Төв аймгийн Зуунмод сумын Сонгуулийн хорооны мэдээлснээр УИХ болон Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд тус сумын 12041 сонгогч  санал өгнө. 

Сонгогчийн тоо 6 сарын 9-нд 11586 байснаас 55 сонгогч шилжиж, 525 сонгогч нэмэгдэж ирснээр дээрх дүн гарчээ.

Харин аймгийн хэмжээний сонгуулийн насны иргэдийн нэгдсэн дүнг маргааш буюу 6 сарын 24-нд танилцуулана. Мөн энэ өдөр санал авах байрт хар хайрцгуудыг байршуулж, хоёр хоногийн дараа саналын хуудсыг тараах тухай Зуунмод сумын сонгуулийн хорооны хэвлэл мэдээлэл хариуцсан гишүүн Б.Бадамжав ярив.


                               Төв аймаг Ш.Шүрэнцэцэг

相关新闻