Халдвар авсан иргэдийн 95.2 хувь нь эдгэрчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай
/МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагт PCR шинжилгээнд
117 хүнийг хамруулж, шинжилгээний хариуг хүлээж байна. Түргэвчилсэн
оношлуураар 290 хүн шинжилгээ өгөхөд
Баян-Өндөр, Сант суманд тус бүр нэг
эерэг тохиолдол илэрчээ.
Өнөөдөр хоёр хүн
эмнэлгээс гарч,
халдвар авсан нийт 385 хүн буюу 95.2 хувь нь эдгэрээд байна. Мөн тусгаарлах байрнаас таван хүн гарчээ. Аймгийн хэмжээнд коронавирусний эсрэг вакцины эхний тунд нийт иргэдийн 92.3
хувь, 2 дахь тунд 65.6 хувь нь
хамрагдаад байна.