Малыг ялган тэмдэглэх, бүртгэх системийг сайжруулах төсөл амжилттай хэрэгжлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай
/МОНЦАМЭ/. Малыг ялган тэмдэглэх, бүртгэх
системийг сайжруулах туршилтын төслийн хүрээнд Бат-Өлзий, Уянга, Баянгол, Гучин-Ус
сумын 798 малчин өрхийн
196.357
толгой малыг ялган тэмдэглэж, бүртгэл мэдээллийн санд хамруулаад байна.
Дээрх төслийг хэрэгжүүлснээр малын гарал үүслийг
тодорхойлох, малын эрүүл мэндийн хяналтыг сайжруулах, малын хулгайг
бууруулах зэрэг олон талын ач холбогдолтой аж. Цаашид малын мэдээллийн нэгдсэн санг Үндэсний статистикийн
мэдээллийн сан, Мал эмнэлгийн гарал үүслийн мэдээллийн сантай холбож өгвөл малчид мал сүргийнхээ мэдээллийг
авах, шилжилт хөдөлгөөнд хяналт тавих зэргээр хөдөлмөрөө илүү хөнгөвчлөх боломж бүрдэнэ гэдгийг мэргэжилтнүүд
хэлж байлаа.

