Хүчирхийллээс хамгаалах байрыг тохижуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2021-06-03 15:27:41

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Цагдаагийн газраас “Харилцаа, хандлага” аяныг өрнүүлж, хүчирхийллээс хамгаалах түр байрыг тохижуулаад байна.

Хүчирхийллийн хохирогчдод үйлчилгээ үзүүлэх зорилгоор хоёр дахь жилдээ ажиллаж байгаа  “Нэг цэгийн үйлчилгээний төв”2021 он гарсаар гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн 6 эмэгтэй, 26 хүүхэд байрлан үйлчилгээ авсан байна. Тус төвд үйлчлүүлж буй хүүхэд, багачуудын сурч боловсрох, цагийг зөв зохистой өнгөрүүлэхэд дэмжлэг үзүүлэн Цагдаагийн газрын Удирдлагын баг, Шуурхай удирдлагын тасгийн албан хаагчдаас хүүхдийн нас, хүйс, сэтгэхүйн онцлогт тохирсон үлгэр, уран зохиолын номын цуглуулга, тоглоомуудыг илгээжээ.

Түүнчлэн Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Монголын Эмэгтэйчүүдийн холбооны Өвөрхангай аймаг дахь салбар зөвлөлийн тэргүүлэгч, “Элбэг” худалдааны төвийн захирал Т.Батням, “Монгол даатгал” ХК-ийн Өвөрхангай салбарын захирал П.Пунсалмаа нар зорилтот бүлгийн гурван хүүхдэд унадаг дугуй бэлэглэжээ.

 

 

相关新闻