1600 гаруй иргэнд файзер вакциныг хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2021-06-02 20:37:45
Өвөрхангай /МОНЦАМЭ/. АНУ-ын файзер вакциныг архаг хууч өвчтэй, байнгын асаргаанд байдаг иргэд, жирэмсэн эмэгтэйчүүд, хүндэтгэн үзэх шалтгаантай 1650 иргэнд хийж эхэллээ.
Арвайхээр суманд өнөөдрөөс эхлэн нарийн мэргэжлийн эмчийн хяналт дор вакцинжуулалтыг эхлүүлсэн бол бусад суманд ирэх баасан гаргаас хийж эхлэх аж. Харин БНХАУ-ын вероселл вакцины эхний тунд 67701, 2 дахь тунд 36012 иргэн хамрагдаад байна.
Сүүлийн 24 цагт 42 хүнээс PCR шинжилгээ авсан ба шинжилгээний хариу хүлээгдэж байгаа бол түргэвчилсэн шинжилгээнд 157 хүнийг хамруулсан нь бүгд сөрөг гарчээ. 
相关新闻