Буянт гол дагуу 200 гаруй өрх, мал бүхий иргэд зусланд гарчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Дулааны улирал эхэлсэнтэй холбогдуулан Ховд аймгийн төвд амьдардаг зарим айл өрхүүд зусланд гарч байна.
Тодруулбал, Ховд
аймгийн төвөөс 3-4 км зайд орших Буянт голын хөвөөнд жилд
дунджаар 1000 гаруй айл өрх зусланд гардаг. Тэгвэл одоогийн байдлаар 200 гаруй
өрх, мал бүхий иргэд Буянт голын ай сав дагуу газарт зусланд гарчээ.
Мэргэжлийн байгууллагуудын зүгээс энэ жил “Зусландаа цэвэрхэн зусацгаая”, “Хоггүй
Ховдын төлөө хамтдаа хичээцгээе” гэх уриалга дэвшүүлээд байна.
Мөн Буянт
голын эрэг дагуу зусланд гарахдаа айл
өрх бүр “түр
үнэмлэх” авна. Зуслангийн
түр үнэмлэхийг Буянт голын бага
гүүрний хяналтын цэгээс авах, 9509-7247, 9545-3535, 9947-5028 утсаар дэлгэрэнгүй мэдээллийг лавлах боломжтой.
Түүнчлэн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад
хамрагдаж, вакцины хоёр дахь тунг хийлгэсэн байх, зуслангийн хураамж 20 мянган
төгрөг тушаах зэрэг шаардлага тавив.
Мөн голын ойролцоох зүлгэн дээр машинтай зорчихгүй, ил задгай хог хаяхгүй
байх зэрэг санамжийг мэргэжлийн байгууллагаас танилцууллаа.

