Баруунбаян-Улаан, Уянга сум ногоон бүсэд шилжлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай
/МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагт PCR
шинжилгээнд 165 хүнийг хамруулж, шинжилгээний хариуг хүлээж байна. Түргэвчилсэн
оношлуурт 272 хүнийг хамруулахад 2 эерэг тохиолдол илэрлээ.
Аймгийн хэмжээнд нийт
халдварын тохиолдол 388 хүрсэн бөгөөд эмнэлгээс шалтгаалсан халдвар 13 байна.
383 хүн эдгэрч, одоогоор 17 хүн биеийн байдал хөнгөн хэлбэрээр хэвтэн
эмчлүүлж байна.
Мөн Арвайхээрт 90, Сантад 2, Хужиртад 11, Баян-Өндөрт 61, Баянголд 8, Тарагтад 2, нийт 185 хүн гэрийн тусгаарлалтад байгаа бол Арвайхээрт 12, Баян-Өндөрт 11, нийт 23 хүн тусгаарлах байранд байна. Өнөөдрийн байдлаар вакцины I тунд 65856, II тунд 21333 хүн хамрагдаад байгаа аж. Баруунбаян-Улаан, Уянга суманд сүүлийн 28 хоног халдвар илрээгүй тул ногоон бүсэд шилжээд байна.