Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил нэмэгдэж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өнгөрөгч 7 хоногт согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 66 жолоочид хуулийн дагуу арга хэмжээ авчээ.
Аймгийн Онцгой комиссын
хурлын шийдвэр, Засаг даргын
2021 оны А/245 дугаар захирамжаар 5 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн 18 хувь хүртэлх спиртийн сул агууламж бүхий согтууруулах
ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг зөвшөөрсөнтэй холбоотойгоор
архидан согтуурах зөрчил нэмэгдэж байгаа аж.
Дээрх захирамжаар 18-аас
дээш хувийн спиртийн агууламжтай
согтууруулах ундааны зүйл худалдах,
түүгээр үйлчлэхийг хориглосон ч дэлгүүрүүд нууцаар архи худалдан борлуулах
зөрчил гаргаж байна.
Аймгийн Цагдаагийн
газраас эргүүлийн хяналтыг эрчимжүүлж, хориглосон хугацаанд хууль бусаар гар
дээрээс архи худалдсан 13 зөрчлийг илрүүлэн Зөрчлийн тухай хуулиар хариуцлага
тооцжээ.