Бүх нийтээр мод тарих ажилд 7 мянга гаруй иргэн оролцлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Бүх нийтээр мод тарих өдрүүдээр Өвөрхангай аймгийн хэмжээнд 103 ААН, байгууллага, 7 мянга гаруй иргэн
идэвхтэй оролцож, 22660 ширхэг мод, бут тарьсан байна.
Үүнээс Арвайхээр суманд 14800 мод, бут тарьсны 5 мянга
гаруйг нийтийн эзэмшлийн талбайд тарьжээ. Мөн аж ахуйн нэгж, байгууллагууд
гаднаа 3612, айл өрхүүд 6183 ширхэг мод бут тарьжээ.
Аймгийн
БОАЖГ, “Арвайхээр цэцэрлэгжилт” ОНӨААТҮГ-аас 8,5 га ногоон байгууламжид 29050 ширхэг
мод бут сөөгийг тарьж, 2000 метр ургамлан хашлага, 1600 м2 цэцгийн мандал, 6200
орчим зүлэгжүүлсэн талбайг байгуулаад байна.
Тарьц,
суулгацын үзэсгэлэн худалдааг 5 дугаар сарын 14,15-ны өдөр зохион байгуулж, 6 аж
ахуйн нэгж, 3 иргэн оролцон 14 нэр төрлийн 20500 ширхэг тарьц суулгацыг борлууллаа.

