“Хүүхэд эрхэм - Хүүхдэд ээлтэй Сэлэнгэчүүд" цахим чуулганыг зохион байгуулж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Энэ сарын 19-21-ний өдрүүдэд Сэлэнгэ аймгийн хэмжээнд 17 сум, 4 тосгонд “Хүүхэд эрхэм - Хүүхдэд ээлтэй
Сэлэнгэчүүд” цахим чуулганыг зохион байгуулж байна.
Энэхүү
чуулган "Ковид-19" цар тахлын улмаас хүүхдүүдийн ирээдүйн хөгжил, төлөвшилтөд
нөлөөлж байгаа нөлөөллийг багасгахад хүүхдийн дуу хоолойг сонсох. Цаашлаад бодлого, төлөвлөлт хэрэгжилтэд бодитой оролцоог бий болгох, хүүхдийн
эрхийн талаар хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа болон хэрэгжилтийг орон нутагт тайлагнах
зорилготой аж.
Энэхүү 1-р шатны чуулганаас гарсан хүүхдийн санал
санаачилгыг 5-р сарын 31-ний өдөр зохион байгуулах нэгдсэн хоёр дахь цахим чуулганаар
хэлэлцэж, уриалга
гаргах аж. Иймээс 1-р шатны чуулганыг өөрсдийн орон нутагт нь явуулж байгаа бөгөөд сумдын
Хүүхдийн зөвлөлийн Тэргүүн, сумдын Засаг дарга нар удирдан зохион байгуулж
байна.
“Хүүхэд эрхэм - Хүүхдэд ээлтэй Сэлэнгэчүүд” цахим чуулганыг Дэлхийн зөн ОУБ-ын Сэлэнгэ аймгийн хөтөлбөр санаачлан аймгийн ЗДТГ, ГБХЗХГ, БСУГ хамтран оролцож байна.