Буянт гол дагуу 5-6 тонн орчим хог хаягдал цэвэрлэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-05-10 18:40:02

Ховд /МОНЦАМЭ/. Дулааны улирал эхэлсэнтэй холбогдуулан “Шинэ Ховд Жаргалант” ТҮК-ийн хамт олон Буянт гол дагуу цэвэрлэгээ хийлээ.

Ховд аймгийн төв буюу Жаргалант сумын хэмжээнд хог хаягдлыг бууруулах, байгаль орчинд ээлтэй хандлага бий болгох, голын усны бохирдлыг багасгах зорилгоор тус байгууллага орчны хог хаягдал цэвэрлэх ажлыг үе шаттай хийж байна. 

Одоогоор Буянт голын ай сав орчимд зориулалтын бус газарт хаясан хог хаягдал нэлээд бий. Иймээс “Шинэ Ховд Жаргалант” ТҮК-ийн хамт олон өнгөрсөн амралтын өдрүүдэд Буянт голын ай сав дагуу хоёр удаа цэвэрлэгээ хийж,  нийт 5-6 тонн орчим хог хаягдлыг тээвэрлэн зориулалтын хогийн цэгт хүргэжээ.

Улмаар энэ сарын 21-ний өдөр дахин Буянт гол дагуу цэвэрлэгээ хийхээр төлөвлөсөн бөгөөд ихэвчлэн голын усан доторх хогийг түүж гаргах аж. 

“Шинэ Ховд Жаргалант” ТҮК нь 40 орчим ажилтантай. Тус газрын хог хаягдал цэвэрлэх ажилд 20 гаруй ажилтан оролцсон гэж албаны эх сурвалж хэллээ. 

Мөн иргэд гол орчимд агаар салхинд гарахдаа хог хаягдлыг ил задгай хаяхгүй байхыг анхааруулж, Хоггүй Ховдын төлөө хамтдаа” уриалга эхлүүлсэн байна.  


相关新闻