Хөдөлмөрчдийн баяраар дотооддоо аялагчдын тоо нэмэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2021-05-03 14:56:43

БЭЭЖИН. /China Daily/. Хятадын тээврийн систем Хөдөлмөрчдийн баярын амралт буюу тавдугаар сарын 1-5-ны хооронд 56.4 сая гаруй хүн тээвэрлэх урьдчилсан тооцоо гаргажээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 111.5 хувиар өссөн үзүүлэлт аж.


Хятадын төмөр замын корпорацаас мэдээлснээр, бүх нийтийн тав хоногийн амралтын эхний өдөр буюу бямба гарагт 18.83 сая, харин ням гарагт 14.2 сая хүн тээвэрлэсэн байна.


Ийм мэдээлэл нь тус улсын аялал жуулчлалын салбар цар тахлын нөлөөнөөс идэвхтэй сэргэж байгаагийн дохио юм гэж "China Daily" сонинд бичжээ.  


Өнгөрсөн онд Хөдөлмөрчдийн баярын амралтын өдрүүдэд дотоодын аялагчдын тоо 115 саяд /давхардсан тоогоор/, нийт орлогын хэмжээ 47.56 тэрбум юаньд хүрч байжээ. Хятадын Тээврийн яамны урьдчилан таамаглаж байгаагаар, энэ жил аялагчдын тоо 260 сая давах төлөвтэй байна.


相关新闻