Дундговь аймгийн нийт нутгаар хур тунадас орлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь /МОНЦАМЭ/. Дөрөвдүгээр сарын 24-ний 08.00 цагаас 26-ны 08.00 цаг хүртэл Дундговь
аймгийн нийт нутгаар хур тунадас орлоо.
Өнгөрсөн зун хамгийн их гантайд тооцогдож байсан Дэлгэрхангай суманд болон зэргэлдээх Эрдэнэдалай, Адаацаг суманд хамгийн их
хэмжээтэй буюу 15,0-17,0 мм хур
тунадас орсон бол Өндөршил,
Баянжаргалан, Говь-угтаал суманд хамгийн бага буюу 1,0-2,0 мм бороо оржээ.
Бусад
сумын нутагт 5,0-13,1 мм бороо, хур тунадас, цас
орлоо гэж УЦОШТ-ийн сумын
төвүүдийн цаг уурын станцаас
мэдээллээ.