Соробан сампингийн Олон улсын тэмцээнд Дорнодын хүүхдүүд оролцоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2016-06-15 11:55:06

Монголын соробаны холбооноос санаачлан хоёр насны ангиллаар зохион байгуулсан Үндэсний аварга шалгаруулах тэмцээнд Дорнодын 9 хүүхэд алт, мөнгө, хүрэл медалийн эзэд болсон. Энэ хүүхдүүд ирэх 11 дүгээр сарын 11 нд Арабын нэгдсэн Эмират  улсын Дубай хотноо болох Олон улсын тэмцээнд оролцох эрхийг авчээ.

Япон улсад анх хөгжиж 500 жилийн үүх түүхтэй энэ сампин нь тоог цээжээр бодох чадварыг хүүхдэд суулгахаас гадна хүний оюун ухааны хөгжилд ихээхэн ач тустай нь нэгэнт нотлогджээ. Манай улсад соробан сампин харьцангуй хурдацтай хөгжиж салбар төвүүд олноор нээгдэж байгаа тухай Дорнод дахь төвийн захирал Ц.Оюунсүрэн ярьж байсан.  Тус аймагт  3 жилийн өмнө салбар нь байгуулагдаж, жил бүр 5-15 насны хүүхдүүдийг хамруулан сургаж байна. Зөвхөн хүүхэд ч биш тавиас дээш насныхан соробан сампингаар хичээллэвэл ой ухаан муудахаас сэргийлдэг сайн талтай гэнэ.

Б.Туяа

 

 

 

相关新闻