Хүнд нөхцөлд амьдарч буй хүүхдүүд үнэ төлбөргүй зусланд амарна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2016-06-15 11:16:03

Амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой өрхийн болон хүнд нөхцөлд амьдарч буй, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг нийслэлийн ногоон бүсийн хүүхдийн зусланд амрах эрхийн бичгээр урамшуулах захирамж гаргалаа.

Нийслэлийн Засаг даргын 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдөр гаргасан уг захирамж нь энэ хүүхдүүдийг зуны амралтаа үр дүнтэй, зөв зохистой өнгөрүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилготой юм. Захирамжид хүүхдүүдийг зусланд амруулахад шаардагдах тавин сая төгрөгийг Тамгын газрын бусдаар гүйцэтгүүлсэн ажил үйлчилгээний зардлаас санхүүжүүлэхээр заасан байна.

Нийслэлийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн бодлогын хэлтэс зусланд амрах хүүхдүүдийн судалгааг гаргаж зуслангуудад хуваарилах зэрэг үйл ажиллагааг хариуцан зохион байгуулна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

相关新闻