Дорнод аймагт Сонгуулийн 70 хэсгийн хороо байгуулагдлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОДСонгуулийн тухай хуулиар төрийн албан хаагчид тойрог, хэсгийн хороонд орж сонгуулийг зохион байгуулахаар заасан. Энэ хуулийн дагуу тус аймгийн хэмжээнд 350 гаруй төрийн албан хаагч томилогджээ.
Дорнод аймгийн хүн амын талаас илүү хувь нь аймгийн төвдөө амьдардаг онцлогтой. Дээрх 70 хэсгийн хороодын 17 нь Хэрлэн суманд байгуулагдаж, түүнд нийтдээ 85 төрийн албан хаагч ажиллахаар болжээ.
Сонгуулийн хэсгийн хороодод сонгуулийн насны 50515 сонгогчийн нэрсийн жагсаалт харьяаллын дагуу хүргэгдээд байна. Хэсгийн хороод энэ сарын 9-ний өдрөөс эхлэн амралтын бямба, ням гаригт ажиллана гэдгийг аймгийн Сонгуулийн хорооноос өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэв.
Дорнод аймгийн хүн амын тоо өнөөдрийн байдлаар 76400 гэсэн статистик гарчээ.
Б.Туяа