Гурван ихэр хүүхдэд гурван өрөө байр олгоно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн иргэн Б.Отгонпүрэвийн гэр бүл энэ жил гурван ихэр хүүхэд (хоёр хүү, нэг охин)-тэй болсон тул орон нутгийн удирдах ажилтнууд гурван өрөө байраар мялааж, "батламж" гардуулав.
Өнгөрсөн онд Жаргалант сумын Алагтолгой багийн иргэн С.Бадампүрэвийн гэр бүлд гурван ихэр хүү мэндэлж, гурван өрөө байраар мялаасан.
Тэгвэл 2021 оны хоёрдугаар сарын 17-нд Цэцэг сумын
харьяат, Жаргалант сумын
Бугат багт оршин суух иргэн Б.Отгонпүрэвийн гэр бүл мөн гурван ихэр хүүхэдтэй болжээ.
Иймээс Ховд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Засаг
дарга Б.Дүгэржав гуравдугаар
сарын 28-ны өдөр тус гэр бүлийн
гишүүдтэй уулзаж, хүндэтгэл үзүүллээ.
Энэ үеэр залуу гэр бүлийг дэмжин гурван
өрөө байр олгохоо илэрхийлж, “батламж” гардууллаа. Үүний санхүүжилтийн эх үүсвэрийг аймгийн
ИТХ-аар хэлэлцүүлэн,
шийдвэрлэх аж.
Мөн Жаргалант сумын
удирдлагууд иргэн Б.Отгонпүрэвийн гэр бүлд 1.0 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэв.
Ихрүүд эрүүл
энх өсч, бойжиж байна.
Аав ээж, ах дүү нар нь Ерөөлтхүү, Ивээлтхүү, Хувьзаяа гэх нэр өгчээ.