Дундговь - Говьсүмбэр чиглэлийн 60 гаруй км зам дагуух хогийг цэвэрлэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2021-03-24 16:41:09
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Их газрын чулууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа, Говь-Угтаал сумын ЗДТГ, Гурвансайхан сумын ЗДТГ, "Эрдэнэс силвер ресурс" ХХК-тай хамтран Дундговь - Говьсүмбэр чиглэлийн 60 гаруй км автозам дагуу цэвэрлэгээ хийлээ.

Тодруулбал, Гурвансайхан сумын Чулуут багийн хогийн цэгээс Сүмбэр уул хүртэл Дундговь - Говьсүмбэр чиглэлийн 60 гаруй км автозам дагуу нийт 20 тонн хог хаягдлыг цэвэрлэсэн байна.

Хог хаягдлын дийлэнх нь уул уурхайн тээвэрлэлтийн хүнд даацын автомашины дугуй, тос тосолгооны хуванцар сав, агааржуулагч зэрэг хог хаягдал байжээ. 

Мөн Чулуут багийн төвийн ойролцоо дөрвөн га талбайд үүссэн олон жилийн хур хогийг цэвэрлэж, Гурвансайхан сумын хогийн нэгдсэн цэгт асгасан байна. 

相关新闻