Он гарсаар хоёр удаагийн хээрийн түймэр гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2021-03-23 15:49:00

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн хэмжээнд 2020 онд таван суманд долоон удаагийн хээрийн түймэр гарч, 181.7 га талбай шатсан бол он гарсаар хоёр суманд хоёр удаагийн хээрийн түймэр гарч,  9000 га талбай шатсан байна. 

Түймрийн шалтгаан нөхцөлийн тухайд унс нурмаа ил задгай хаях, автомашины янданд оч баригч хийхгүй байх, хогоо ил задгай шатаах зэрэг хүний буруутай үйл ажиллагаа, анхаарал болгоомжгүй байдлаас үүдэлтэй байна гэж аймгийн ОБГ-аас мэдээллээ. 

Тиймээс хаврын улиралд хээрийн түймэр ихсэх хандлагатай байдаг тул иргэдийг анхаарал болгоомжтой байхыг анхаарууллаа. 


相关新闻