Мал төллөлт 25.8 хувьтай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн хэмжээнд энэ жил 1 сая 330 мянга 578 мал төллөхөөс одоогийн байдлаар 25.8 хувьтай үргэлжилж байна.
Мал төллөлт Жаргалант суманд 54.8, Манханд 57, Дарвид 40.4 хувь байгаа нь бусад сумаас өндөр үзүүлэлт гэж Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас мэдээллээ.
Шинэ гарсан төл болон
эх малыг ойрхон, энгэр
ээвэр дулаан бэлчээрт хариулах, өвс,
тэжээл тавьж өгөх байдлаар маллахыг мэргэжилтнүүд
зөвлөв.
Сүүлийн өдрүүдэд цаг агаарын нөхцөл байдал тогтворгүй,
зарим нутгаар цасан болон шороон шуурга шуурсан.
Иймээс цаашид цаг агаарын мэдээ, мэдээллийг тухай
бүр сонсож, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах, жолооч
нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж, бензин шатахууны нөөцтэй,
дулаан хувцастай, баталгаат зам,
гүүрээр
зорчихыг мэргэжилтнүүд зөвлөлөө.
Мөн иргэд, малчид салхи
шуурганд төөрөх, малтайгаа уруудах, осгох эрсдэлээс сэргийлж, малаа ойрын бэлчээрт
хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг Баруун бүсийн төв-Ховд аймгийн
Онцгой байдлын газраас анхааруулж байв.