“Ардчиллын гудамж”-ны замыг заслаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2016-06-11 11:50:04

Дорнод аймгийн төвд “Ардчиллын гудамж” гэж сүржин нэртэй даржин зам зургаа долоон жил Дорнодын жолоочдын тамыг цайлгасан. Тэгвэл уг замыг засаж ахин дээгүүр нь асфальтаар хучиж өнөөдөр хүлээлгэн өглөө.

Нийтдээ 321 метр замыг “Дорнод авто зам” компани хоёр өдрийн дотор ийнхүү хучилт хийсэн байна. Хэрлэн сумын захирагч П.Мөнхтөр Зам тээврийн яамны сайд М.Зоригтод хүсэлт тавьснаар нийтдээ 140 орчим сая төгрөгийн өртгөөр ийнхүү засч жолооч нарыг баярлууллаа. Замыг таван см зузаан асфальтаар хучжээ.

Б.Туяа

相关新闻