Залуу малчид малжуулах хөтөлбөрт хамрагдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2016-06-10 10:46:28

Дэлхийн зөн ОУБ-аас Ховд аймгийн Дөргөн сумын 16 малчныг малжуулж, тус суманд хоёр өдрийн сургалтыг зохион байгууллаа.

Аймгийн Хөдөлмөрийн хэлтсээс залуу малчдын халааг нэмэгдүүлэх, малжуулах хөтөлбөр хэрэгжүүлж байгаа ба  нэг  малчинд сая төгрөгийн малжуулах зээл олгож байгаа юм. Малжуулах хөтөлбөрөөр Дөргөн суманд нэг малчинд нэг сая төгрөг олгох, малчдын хөдөлмөр эрхлэлтийг  дэмжих  хүрээнд тус сумын  35–аас доошгүй настай, 150-аас доошгүй хонь толгойд шилжүүлсэн малтай 5 малчин залууг сонгон авч 4 сая төгрөгийн малжуулах хөтөлбөрт хамруулав.

Малчин телевизээс зохион байгуулж буй Малчдын алдарыг дэмжих арга хэмжээтэй холбогдуулан тус  сумын аймаг, сумын 24 сайн малчинд малгай энгэрийн тэмдэг  өгчээ.

 

А.Бямбасүрэн

相关新闻