Хөгжлийн бэрхшээлтэй 31 иргэний ажлын байрыг дэмжив
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн хөгжлийн бэрхшээлтэй 31 иргэний ажлын байрыг
дэмжиж, санхүүжилт олгожээ.
Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас “Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөр” хэрэгжүүлж буй.
Өнгөрсөн 2020 оны тухайд тус хөтөлбөрийн санхүүгийн дэмжлэгт хамрагдах хүсэлт ирүүлсэн 45 иргэний үйл ажиллагаатай мэргэжилтнүүд танилцсан байна. Улмаар ажлын байранд нь нөхцөл байдлын үнэлгээ хийжээ. Үүний үр дүнд 31 хөгжлийн бэрхшээлтэй хувиараа хөдөлмөр эрхлэгчид 73.0 сая төгрөгийг 48 сарын хугацаатай 50 хувийн эргэн төлөх нөхцөлтэй олгов. Ингэснээр 37 байнгын ажлын байр бий болсон аж.