Төв аймгийн хэмжээнд энэ хавар 2.3 сая мал төллөнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.gov.mn
2021-02-18 12:15:31

Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн хэмжээнд энэ хавар 2.3 сая толгой эх мал төллөнө гэж аймгийн ХХААГ-аас мэдээллээ.

Тус аймагт энэ оны эхний 2 дугаар сарын байдлаар 36433 толгой мал хорогджээ. Үүнээс тэмээ 7, адуу 1548, үхэр 1260, хонь 17411, 16207 ямаа тус тус хорогдсон байна. 

2020-2021 оны өвөл, хаварт хонин толгойд шилжүүлснээр 8.4 сая толгой мал хаваржиж буй.

相关新闻