Архидан согтуурахтай тэмцэх хууль зөрчсөн 78 гомдол мэдээлэл иржээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өнгөрсөн долоо хоногт архидан согтуурахтай тэмцэх хууль зөрчсөн 78 гомдол мэдээлэл ирсэн нь өмнөх долоо хоногоос 10.3 хувиар өссөн байна.
Иймд аймгийн Цагдаагийн газраас хууль бусаар архи согтууруулах ундаа худалдан борлуулж буй иргэдийг шалгаж байна. Аймгийн Засаг дарга захирамж гаргаж, архи, согтууруулах ундааг 18.00 цагаас хойш худалдан борлуулахыг хориглосон. Гэсэн хэдий ч хязгаарлалт тогтоосон энэ үед дэлгүүрүүд цаг хэтрүүлэн ажиллах, такси үйлчилгээнд явж буй иргэд гар дээрээс согтууруулах ундаа худалдан борлуулах явдал тасрахгүй байна гэж аймгийн Цагдаагийн газраас мэдээллээ. Өнгөрсөн долоо хоногт гэхэд такси үйлчилгээнд явж буй иргэд гар дээрээс согтууруулах ундаа худалдан борлуулж байна гэх дуудлага Цагаан хаданд 3, Даланзадгадад 1 иржээ.