Гэрийн тусгаарлалтад 807 иргэн байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2021-02-13 12:16:47

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Мөрөн суманд гэрийн тусгаарлалтад байсан иргэдээс 14 хоногийн хугацаа дууссан 82 хүн хасагдаж, голомттой бүс нутгаас ирсэн 65 иргэн нэмэгдэж энэ сарын 12-ны 18.00 цагийн байдлаар нийт 807 иргэн гэрийн тусгаарлалтад байна гэдгийг Мөрөн сумын Шуурхай штабаас мэдээллээ.

Мөрөн суманд 164 автомашинаар гэрийн тусгаарлалтад байгаа иргэдийг  хянах, гудамж  талбайд хүний хөл хөдөлгөөнийг хязгаарлаж, зөвлөмж шаардлага тавин ажиллаж байна. Эрсдэл ойрхон байгаа энэ үед хүн бүр хичээн гэртээ байж,  цахимаар золголт хийн төрийн алба хаагч нарын тавьж байгаа шаардлагыг биелүүлэхийг Мөрөн сумын шуурхай штабаас анхааруулж байна.

 


相关新闻