“Бүх нийтийн эрх зүйн боловсрол” хөтөлбөрийн хоёр дахь үе шатыг хэрэгжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2021-02-10 19:03:58

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид “Бүх нийтийн эрх зүйн боловсрол” хөтөлбөрийг хэрэгжүүлэх хоёр дахь шатны зорилтыг баталлаа.

Хөтөлбөрийг 2024 он хүртэл хэрэгжүүлэх бөгөөд эрх зүйн мэдээлэл, сурталчилгаа, албан бус сургалтын тогтолцоог бүрдүүлэх, иргэдийн хууль эрх зүйн боловсрол дээшилж, эрх зүйн харилцаанд ухамсартайгаар оролцон хууль тогтоомжийг амьдралд хэрэглэх, эрх ашгаа хамгаалах чадвартай болгохыг зорьж байна. Мөн гэмт хэрэг, эрх зүйн зөрчлийг бууруулах, мэргэшсэн эрх зүйн хөтөч, хуульч лектор бэлтгэсэн байхаар төлөвлөжээ.

-“Бүх нийтийн эрх зүйн боловсрол” хөтөлбөрийн эхний шатанд иргэдэд хууль эрх зүйн мэдлэг олгох эрх зүйн хөтөч 100 бэлтгэгдсэн. Хоёр дахь шатны хөтөлбөрийн онцлог нь суманд сургагч багш нарыг тодорхой зааж үүрэг чиглэл өгч байна. Тухайлбал суманд эрх зүйн сургагч багш буюу эрх зүйн хөтөч нь сумын ИТХ-ын ажилтан, ЗДТГ-ын эрх зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн, насан туршийн боловсролын багш, нийгмийн ажилтнууд байхаар заасан. Мөн төрийн байгууллагын хөтөлбөрийг хэрэгжүүлэх оролцоо, чиг үүргийг тодорхой болголоо гэж аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн мэргэжилтэн Ж.Оюунгэрэл ярилаа.

相关新闻