Сүхбаатар аймагт 100 настай иргэн хоёр байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2021-02-10 13:18:36

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймагт 100 настай хоёр иргэн энх тунх амьдарч байна. Тэд бол Баруун-Урт сумын тавдугаар багийн иргэн Л.Дарьсүрэн, Онгон сумын иргэн Г.Нансалмаа нар юм. Хоёулаа өдгөө өөр өөрсдийн орон нутагтаа байдаг аж.

Сүхбаатар аймгийн хамгийн өндөр настай эдгээр ахмадад аймгийн Засаг дарга М.Идэрбат сар шинийн баярыг тохиолдуулан хүндэтгэл үзүүлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон аймгийн Засаг даргын гарын бэлгийг гардуулан өглөө. 

相关新闻