Б.Бадрах Монгол Улсын Гавьяат багш цол хүртлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2021-02-09 15:54:44

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Булган сумын ахмад багш Б.Бадрах Монгол Улсын Гавьяат багш, Сэлэнгэ сумын ахмад тариаланч Д.Хишиг-Очир Монгол Улсын Гавьяат механикжууланч цол хүртлээ. Монгол Улсын төрийн дээд шагналыг аймгийн ИТХ-ын дарга Д.Эрдэнэбат, Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ нар гардуулж баяр хүргэлээ.

Монгол Улсын төрийн дээд шагнал Хөдөлмөрийн гавьяаны улаан туг одонгоор аймгийн музейн сан хөмрөгч Р.Болд, Булган сумын өндөр настан Д.Дамчигбал, цэцэрлэгийн эрхлэгч Г.Туяа, Алтан гадас одонгоор Боловсрол соёл урлагийн газрын мэргэжилтэн Т.Дэлгэрмаа, Булган сумын нэгдүгээр сургуулийн сургалтын менежер Ч.Эрдэнэчимэг, Булган сумын иргэн Л.Баяраа нарын 90 гаруй хүмүүс төрийн дээд шагналаар шагнуулжээ.

相关新闻