Аймгийн аваргуудад шагнал гардуулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган
аймгийн ИТХ-ын дарга Д.Эрдэнэбат, Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ нар XVII жарны “Хотол төгс” хэмээх төмөр хулгана жилд
аймгийн аварга цол хүртсэн малчид, тариаланчдад шагнал гардууллаа. Аймгийн
Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ:
- Булган аймаг өнгөрсөн түүхийн
он жилүүдэд мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлээр улс орноо манлайлан
түүчээлсэн түүхийн бахархалт нутаг билээ. Энэ сайхан нутаг орны хүндэт иргэн болсон
та бид бахархах учиртай. Монгол түмний баяр цагаан сарын босгон дээр буудай шаргалтсан
тариан талбай, буянт мал сүргийн төлийн дуу цангинах малчны хотноос хөдөлмөр
гавьяагаа үнэлүүлж байгаа та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье гэлээ.
Аймгийн хүндэт шагнал Монгол
Улсын хөдөө аж ахуйн хөдөлмөрийн ууган баатар, алдарт хоньчин З.Очирын нэрэмжит
шагналаар гурван малчин, хөдөлмөрийн баатар Б.Галт-Очирын нэрэмжит шагналаар
хоёр тариаланч шагнууллаа. Мөн “Аймгийн хошой аварга малчин өрх”-өөр хоёр, аймгийн
“Аварга малчин өрх”-өөр 36 малчин өрх шалгарсан юм.
Аймгийн аварга тариаланч хамт олон”-оор гурван аж ахуйн нэгж, “Аварга тариаланч”-аар
зургаан хүн шалгарч шагналаа гардаж авлаа.