Булган аймагт газар хөдлөлт мэдрэгдлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Өнөөдөр 05.30 цагийн үед Булган аймгийн төв орчмоор газар хөдлөлт мэдрэгдлээ.
Олон Улсын Газар хөдлөлтийн судалгааны байгууллага ОХУ-Монгол улсын хилийн орчимд орон нутгийн цагаар 05:33 минутад 6.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгджээ гэж мэдээлсэн байна. Хөвсгөл аймгийн ойролцоо, Байгаль нуураас баруун зүгт газар хөдлөлтийн төв байжээ.