Таиландад баривчлагдсан уйгур иргэд өлсгөлөн зарлажээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМБАНГКОК. /NHK/. Таиландад баривчлагдсан 15 уйгур хүн өлсгөлөн зарлаж эхэлжээ. Өөрсдийг нь Хятад улс руу албадан буцаахгүй байхыг тэд Таиландын засгийн газраас хүсч байна.
Хятадын Шинжаан Уйгурын ӨЗО-ноос Турк улсад очихын тулд Таиландаар дамжин явж буй үндэстний цөөнх болох уйгурчуудын тоо нэмэгдсээр байна. Өөрсдийг нь хавчин гадуурхаж буй Бээжингийн бодлогын улмаас тэд дүрвэж байна.
Хууль бусаар улс оронд нь нэвтэрсэн гэж сэжиглэн Таиландын холбогдох албаны хүмүүс 2014 оноос хойш хэдэн зуун уйгур иргэдийг баривчилжээ. Баривчлагдсан хүмүүсээс 100 гаруйг нь Хятад руу албадан буцаасан байна.
“Дэлхийн уйгуруудын их хуралдай” хэмээх гадаадад амьдардаг уйгурчуудын байгууллагын мэдэгдсэнээр, одоогоор 70 орчим хүн Таиландын албадан саатуулах байруудад хоригдож байгаа аж. Тэднээс 15 нь энэ долоо хоногийн мягмар гарагаас өлсгөлөн зарлаж эхэлжээ. “Хятадад буцаж очин тамлуулж, шоронд хоригдож байснаас Таиландад үхсэн нь дээр” гэж тэд ярьцгааж байна.
Г.Доржханд