Зарим аж ахуй нэгжийн үйл ажиллагааг гуравдугаар сарын 31-ний өдөр хүртэл хориглолоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Төв /МОНЦАМЭ/. Тус аймгийн Засаг даргын 2021 оны нэгдүгээр сарын 4-ний өдрийн А/03 дугаар захирамж гарлаа.
Тус захирамжаар аймгийн хэмжээнд 2021 оны 03 дугаар сарын
31-ний өдрийг хүртэл Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийн үед зарим
аж ахуй нэгжийн үйл ажиллагааг хориглосон байна. Үүнд:
-Урлаг
соёл, үзвэр үйлчилгээ
-Спортын
арга хэмжээ /заал, бильярд, фитнес, бүжиг, иог/
-Өргөтгөсөн
болон үзэсгэлэн худалдаа
-Цахим
болон бүх төрлийн тоглоомын үйлчилгээ
-Шашны
зан үйл /гандан, сүм хийд, мөргөлийн газар/
-Бүх
төрлийн баар /диско, караоке, паб/
-Нийтийн
халуун усны газар, саун
-Бариа засал, массажны газар, гоо
сайхны үйлчилгээ /маникур, педикур, шивээс/
Харин нийтийн хоолны газар, кофе шоп 08:00-22:00 цаг хүртэл ажиллах бол банк санхүү, харилцаа холбоо, үүрэн телефоны байгууллага 09:00-18:00 цагийн хооронд үйлчилнэ. Харин үйлчилгээний байгууллагуудыг орж ирсэн иргэн бүрийг QR код уншуулан нэвтрүүлж, халуун үзэх, амны хаалтгүй иргэнд үйлчлэхгүй байхыг санууллаа. Мөн 18 градус хүртэлх спиртийн агууламжтай согтууруулах ундаа худалдан борлуулахыг зөвшөөрсөн бөгөөд такси үйлчилгээг зөвхөн Зуунмод хот дотор явуулахаар болж, нэг таксинд 3-аас илүү хүн суулгахгүй байх, ариутгал халдваргүйтгэлээ сайтар хийхийг анхаарууллаа.
Ийнхүү өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийн хугацаанд аймгийн хэмжээнд олон нийтийг хамруулан нэг дор цуглуулах хэлбэрээр зохион байгуулах хурал, сургалт, жагсаал, цуглаан, аялал зугаалга, тэмцээн уралдаан, хурим найр, цайллага, хүлээн авалтыг зохион байгуулахгүй байж иргэний үүргээ биелүүлэн, цар тахалтай тэмцэхийг уриалж байна.
Түүнчлэн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед үйл ажиллагаагаа явуулж буй аж ахуй нэгжүүдийн халдвар хамгааллын дэглэм болон бараа, үйлчилгээний үнийн хөөрөгдөл, зохиомол хомстол үүсгэхгүй байхад өдөр тутам хяналт тавихыг Мэргэжлийн хяналтын газарт үүрэг болголоо.