Зорилтот 300 гаруй өрхөд хүнсний бүтээгдэхүүний дэмжлэг үзүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. “Хүнлэг үйлстэн” холбооноос энэ сарын 20-ны өдөр зорилтот бүлгийн 300 гаруй өрхөд хүнсний бүтээгдэхүүний багц олголоо.
Үүнд судалгааны дагуу аймгийн
төв буюу Жаргалант сумын Бичигт, Баатархайрхан багийн бага орлоготой, зорилтот бүлгийн
өрхийн иргэд хамрагдсан юм.
"Хүнлэг үйлстэн" холбоо
нь 2019 онд байгуулагдсан. Орон нутгийн зорилтот бүлгийн өрх, иргэдийг дэмжих
зорилгоор сум бүрт салбар холбоог нээн ажиллаж буй.
Өнгөрсөн хугацаанд зорилтот өрх, сумдад газар тариалангийн ажилд ашиглах зориулалт бүхий тоног төхөөрөмж олгох, гамшигт
нэрвэгдсэн гурван өрхийг шинэ гэртэй болгосон зэрэг нэлээд ажил
хийжээ. Энэ удаагийн хүнсний бүтээгдэхүүний
багц олгох үйл ажиллагаа цаашид үе шаттайгаар үргэлжлэх аж.