Хөдөө аж ахуйн салбарын төслүүдэд хөрөнгө оруулалт хийж, хамтран ажиллахыг хүсэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн удирдах ажилтнууд БНХАУ-ын ШУӨЗО-ны Худалдааны газраас зохион байгуулсан “Худалдаа, эдийн засаг”-ийн цахим хуралд оролцлоо.
Тодруулбал, БНХАУ-ын ШУӨЗО-ны Худалдааны газраас
Монгол Улсын Ховд, Говь-Алтай, Увс, Баян-Өлгий, Завхан аймгийн удирдлага,
холбогдох албаны хүмүүстэй цахим хурал хийж, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны талаар ярилцав.
Энэ хүрээнд оролцогчид хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн,
машин механизм, эрчим хүч, уул уурхайн үйлдвэрлэлийн салбарт хамтран ажиллах
боломжуудын тухай санал солилцсон юм.
Энэ үеэр
Ховд аймгийн удирдлагууд Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Эко цементийн үйлдвэр зэрэг томоохон төслийг танилцуулсан. Мөн хөдөө аж ахуйн салбарын “Үйлдвэр технологийн
парк”, “Агропарк” төсөлд хөрөнгө оруулалт хийж, хамтран ажиллах тухай санал уламжиллаа.