Малын тоо толгойн татвараар 60-65 орчим сая төгрөг хуримтлуулахаар төлөвлөжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Дарви
сумын ИТХ-ын ll хуралдаан 12 дугаар сарын 17-ны өдөр боллоо. Хуралд
нийт 21 төлөөлөгч оролцов.
Хурлын үеэр малын тоо
толгойн албан татвар тогтоох тухай асуудлыг хэлэлцэн баталжээ. Тодруулбал, хонь 200, ямаа
400, үхэр 600, адуу 800, тэмээ
0 төгрөг байхаар тогтоосон байна. Ингэснээр тус сум ирэх 2021
онд 60-65 орчим сая төгрөгийг малын тоо толгойн албан татвараар дамжуулан хуримтлуулж,
зарцуулахаар тооцоолол гаргасан гэж албаны эх сурвалж мэдээллээ.
Мөн тус хурлаар сумын
Засаг даргын 2021-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр, 2021 оны газар
зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай зэрэг хэд хэдэн асуудал хэлэлцэж,
төлөөлөгчдийн саналыг тусган, тогтоолын төсөл баталсан аж.