Хууль бус загас агнуур 50 орчим хувиар буурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-12-17 18:08:10

Ховд /МОНЦАМЭ/. Сүүлийн үед Ховд аймгийн хэмжээнд хууль бусаар загас агнах зөрчил буурсан гэж салбарын холбогдох мэргэжилтнүүд онцоллоо.

Тусгай хамгаалалттай газар нутагт зохих эрхийн бичиг, зөвшөөрөлгүй ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар загас барих нь хууль зөрчсөн үйлдэл юм. Тиймээс Ховд аймгийн Хар-Ус нуурын байгалийн цогцолборт газар болон бусад холбогдох байгууллагын мэргэжилтнүүдээс бүрдсэн ажлын баг томилогдож, энэ оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн тодорхой хоёр цэгт эргүүл, хяналт шалгалт хийж байна.

Үүнтэй холбогдуулан Хар нуур, Хар ус нуур орчимд хяналтын байр байгуулжээ. 

Зарим иргэд дэгээ ашиглан загас барьж буй зөрчил гарч байгаа. Одоогийн байдлаар хууль бусаар загас агнах зорилго бүхий 7-8 торыг илрүүлэн устгасан. Гэхдээ сүүлийн үед хийсэн судалгааны үр дүнд хууль бусаар загас агнах тохиолдол өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 50 орчим хувиар буурсан гэж Хар-Ус нуур орчмын Улсын тусгай хамгаалалттай газрын захиргаанаас мэдээллээ. 

Хар нуур, Хар-Ус нуурт монгол хадран, алтайн шар сугас, нохой сугас, давжаа сугас гэсэн дөрвөн төрлийн 60 мянга орчим загас байдаг гэх судалгаа бий. 

相关新闻