Булган аймгийн нийт нутгийн 60,0 хувийг зудын эрсдэлтэйд тооцжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2020-12-16 21:32:33

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн гаргасан мэдээллээр нийт нутгийн 60,0 хувь зудын их эрсдэлтэй байх төлөв гарчээ.

Тухайлбал нутгийн 13,0 хувь нэн их, 47,0 хувь их, 22,0 хувь дунд зэрэг эрсдэлтэй байна. Сайхан. Могод, Гурванбулаг, Рашаант, Дашинчилэн, Баяннуур сумын нутгаар зудын нэн их эрсдэл үүсэхээр байгаа аж.  Мөн төв болон зүүн зүгийн нутгаар эрсдэл их байгаа учир өвөлжилт, хаваржилт тавгүй байх магадлалтай байна.

Энэ долоо хоногт цас орохгүй, хүйтний эрч суларч Эг, Орхон, Сэлэнгэ, Туул голын хөндийгөөр шөнөдөө 24-29, өдөртөө 14-19, бусад нутгаар шөнөдөө 20-25, өдөртөө 8-13 градус хүйтэн байна гэж аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн мэдээлэл үйлчилгээний хэлтсээс мэдээллээ.

相关新闻