Улсын Онцгой комиссын ажлын баг Ховд аймагт ажиллаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Зэвсэгт хүчний жанжин штабын даргаар ахлуулсан Улсын Онцгой комиссын ажлын баг өнөөдөр Ховд аймагт ажиллаж байна.
Тус ажлын багийг
аймгийн Засаг даргын орлогч Т.Жаргалсайхан, холбогдох мэргэжилтнүүд хүлээн авч
уулзлаа.
Уулзалтын үеэр аймгийн
Онцгой комисс, Шуурхай штабаас хэрэгжүүлж буй цаг үеийн ажлыг танилцуулж, хэд
хэдэн санал уламжлав.
Тодруулбал, Ховд аймгаар хот, хоорондын зорчигч дамжин өнгөрдөг, нүүрс тээврийн үйл ажиллагаа явуулж буй зэргээс шалтгаалан түргэвчилсэн оношлуурын нөөц нэмэгдүүлэх шаардлагатай байгаа. Иймд оношлуур нийлүүлэх, мэргэжлийн байгууллагын алба хаагчдын томилолтын зардлыг шийдвэрлэх зэрэгт анхаарахыг хүсэв.