"Говийн залуус нийгмийн энтрепренершип" цахим форум боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2020-12-11 11:51:46

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт "Говийн залуус нийгмийн энтрепренершип" цахим форум энэ сарын 10-нд боллоо.

Энэхүү форумд Өмнөговиос 115 залуус оролцож бизнесийн гараа болон хэрхэн бизнес эхлүүлэх, тулгамдсан үед ямар хариу арга хэмжээ авах гэх мэт олон сэдвээр туршлагатай бизнес эрхлэгч нарын итгэл сонслоо. Цахим форум нь төрийн бодлого, хууль эрх зүйн орчны талаарх мэдээллийг нээлттэй болгох, энтрепренерүүдийг дэмжигч байгууллагууд, санхүүгийн байгууллагын оролцоог нэмэгдүүлэхэд чиглэж байлаа.

Мөн нийгмийн энтрепренершипийн ойлголт болон чиг хандлагыг тодорхойлох, байгууллагуудын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зэргээр таатай орчин-экосистемийг бий болгох, залуучуудын энтрепренерлэг сэтгэлгээ, урам зоригийг өдөөх, тухайн талбар дахь ололт, чиг хандлагыг гаргаж ирэх, бие даан бизнес эрхлэх сэтгэлгээг төлөвшүүлэхэд уг форумын зорилго оршиж байв. Форумыг НҮБ-ын Хүн амын сангийн санхүүжилтээр "Хөгжлийн шийдэл" ТББ зохион байгуулж, Өмнөговь аймгийн ЗДТГ, Хөдөлмөр халамж үйлчилгээний газар, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газартай хамтран ажиллажээ.

Ташрамд, Энтрепренершип гэдэг бол маш гайхалтай санааг аваад амжилттай ажил хэрэг болгох хүртэлх бүхий л саад бэрхшээлийг даван туулж, хөдөлмөрлөж амжилтад хүртэл удирдан явах тэр үйл явцыг хэлж байна. Харин тэрхүү санааг боловсруулж, түүнийг ажил хэрэг болгохын тулд хэрэгтэй багийг бүрдүүлж, үйл явцыг удирдан авч яваа хүнийг Энтрепренер хүн гэж ойлгож болно.

相关新闻