Зуунмод сумын хэмжээнд явган болон автомашинаар зорчихыг хориглолоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 15-ны 07 дугаартай "Урьдчилан сэргийлэх арга хэмжээ зохион байгуулах” тухай албан даалгавар гарчээ.
Тус албан даалгавраар Зуунмод сумын хэмжээнд хүнсний дэлгүүр болон эмийн сангуудаар үйлчлүүлэхээс бусад шалтгаанаар нийтийн эзэмшлийн гудамж талбайд иргэдийг явган болон автомашинаар зорчих хөдөлгөөнийг хоригложээ.
Иймд иргэд зайлшгүй шалтгаанаар гэрээс гарах бол биеийн байцаалтаа авч явахыг аймгийн Цагдаагийн газраас анхааруулж байна.