Онцгой комисс хандивын 11,8 сая төгрөгийн үлдэгдэлтэй байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. 11 дүгээр сарын 11-ний байдлаар аймгийн Онцгой комисс 11,8
сая төгрөгийн бэлэн мөнгө болон гар ариутгагч 81, нэг удаагийн амны хаалт 7450,
даавуун амны хаалт 348, шингэн саван 24, нойтон сальфетик 12, ариутгалын
мотопомп гурван ширхэгийн үлдэгдэлтэй байна гэж аймгийн ОБГ-аас танилцууллаа.
Аймгийн Онцгой
комисст 2020 оны 02 дугаар сараас эхлэн нийт 16,8 тэрбум төгрөгийн бараа, эд
материал, 67,1 сая төгрөгийн бэлэн мөнгө цуглажээ. Энэхүү хандив, тусламжийг
ОБГ-т төвлөрүүлэн, аймгийн Засаг даргын
захирамжаар зарцуулж байна.