Аймаг, сумын төв рүү орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2020-11-12 10:52:10

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн Онцгой комиссын өргөтгөсөн 12 дугаар хуралдаан 2020 оны 11 дүгээр сарын 12-ны шөнийн 00.10 цагт аймгийн Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд хуралдлаа.

Тус хуралдаанаар Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, аймаг, сумдын төвөөс гарах, орох тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 06:00 цагаас эхлэн 11 дүгээр сарын 17-ны өдрийн 06:00 цаг хүртэл түр хугацаагаар хязгаарлалаа.

相关新闻