Аймгийн онцгой комиссын шуурхай хуралдаан болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.gov.mn
2020-11-12 10:53:09

Төв /МОНЦАМЭ/. Аймгийн Онцгой комиссын шуурхай хуралдаан зарлаж бүх нийтийн бэлэн байдлын үед Төв аймгийн хэмжээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэж байна. 

Тодруулбал Улсын онцгой комисс, Засгийн газрын хуралдаанаар 11 дүгээр сарын 12-ны 06:00 цагаас эхлэн тав хоног бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх шийдвэр гарсантай холбогдуулан тус шуурхай хурлыг хийж байгаа юм. 

Ийнхүү аймгийн Онцгой комиссын шуурхай хуралдааны дараа сумдтай цахим хурал хийх тул сумдын Онцгой комисс, удирдлагууд, албан хаагчид бэлэн байхыг анхаарууллаа. 

相关新闻