CNN: Жагсагчид Аризона муж улсын сонгуулийн төвийн гадна цуглажээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
НЬЮ-ЙОРК. /TASS/. АНУ-ын Аризона муж улсын Финикс хот дахь Марикопо тойргийн сонгуулийн төвийн гадна олон тооны жагсагчид цугларчээ. “CNN” сувгаар мэдээлж буйгаар, жагсагчдын дунд Бүгд найрамдах намаас нэр дэвшигч, АНУ-ын одоогийн Ерөнхийлөгч Дональд Трампыг дэмжигчид олон байгаа аж.
Саналын хуудсыг тоолж байгаа уг төв рүү Цагаан ордны одоогийн тэргүүнийг дэмжигч маш олон хүн иржээ. “Улаан өнгийн малгай өмсөж, Трампыг дэмжсэн зурагт хуудсууд барьсан маш олон хүн байна” гэж “CNN” сувгийн сурвалжлагч үйл явдлын газар дээрээс мэдээлсэн байна. Хууль сахиулах байгууллагын ажилтнууд жагсачдын замыг хааж байгаа аж.
Хэд хэдэн хүн дотогш орсон боловч санал тоолохтой холбоотой хоёр асуултын дараа тэд гарч явжээ. Жагсагчдын зарим нь зэвсэглэсэн байна гэж “ABC” суваг мэдээлсэн байна.
АНУ-ын Аризона, Невада муж улсуудад саналын хуудсыг тоолох ажилтай холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргаж магадгүй гэж Трампын сонгуулийн штаб урьд нь мэдээлсэн юм.
“Fox News” телевизээр мэдээлснээр, Трамп сонгогчдын коллегийн 214 гишүүний дэмжлэгийг авсан бол Жозеф Байден 264 гишүүний саналыг авчээ. Сонгуульд ялахын тулд сонгогчдын коллегийн гишүүдийн 270 саналыг авах ёстой юм.