Армени улс ШХАБ-д элсэх хүсэлтээ илэрхийлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2025-07-04 12:31:06

ЕРЕВАН, 2025 оны долоодугаар сарын 4 /Xinhua/. Арменийн эрх баригчид тус улсыг Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад (ШХАБ) гишүүнээр элсүүлэх хүсэлтэй байгаагаа мэдэгджээ. Энэ тухай Арменийн ГХЯ-ны хэвлэлийн албанаас пүрэв гарагт нийтэлсэн мэдэгдэлд дурдсан байна. 


"Бүгд Найрамдах Армени Улс нь нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэх, хүч хэрэглэхгүй байх, хил халдашгүй дархан байх зэрэг ШХАБ-ын үндсэн зарчмуудыг баримталж, тус байгууллагын гишүүн болох хүсэлтэй байгаагаа илэрхийлэв" гэж мэдэгдэлд дурджээ.


Армени улс одоогоор ШХАБ-д яриа хэлэлцээний түнш орны статустай. 

相关新闻