ХБИ-ийн нөхөн сэргээх төвд асран хамгаалуулж буй иргэдэд тусламж үзүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-11-04 12:51:03

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймаг дахь БОЭТ-ийн Ариутгалын тасгаас санаачлан “Баруун бүсийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нөхөн сэргээх төв”-д асран хамгаалуулж буй иргэдэд тусламж үйлчилгээ үзүүлж байна. 

“Эерэг хандлага-эмчилгээний эхлэл” аяны хүрээнд хэрэгжүүлж байгаа тус ажлыг энэ оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд долоо хоногийн мягмар гараг бүр зохион байгуулах юм. 

Мөн эрүүл ахуйн чиглэлээр мэдээлэл, зөвлөгөө өгөх ажлыг энэ сарын 3-нд эхэлсэн ба тус төвийн иргэдэд витамин, амин дэм, нэг ээлжийн хувцас гардуулсан гэж албаны эх сурвалж мэдээллээ. 

Энэхүү аянаар дамжуулан эмнэлгийн зүгээс эмч, эмнэлгийн ажилтны  ёс зүй, хамт олны харилцаа хандлага, байгууллагын соёлыг сайжруулах, үйлчлүүлэгч нарт чанартай эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхээр зорьж буй.

Одоогоор Баруун бүсийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нөхөн сэргээх төвд 20 гаруй иргэн асран хамгаалуулж байнаТус төв нь хоол хүнсээр үйлчлэх, асаргаа, сувилгаа хийх, эрүүл мэнд, нөхөн сэргээх үйлчилгээ, хөгжлийн үйлчилгээ гэсэн дөрвөн үндсэн чиглэлээр ажилладаг. 

 

相关新闻