Стандартад нийцсэн спорт заалтай болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2020-10-13 10:13:13

Баянхонгор /МОНЦАМЭ/. Ерөнхий боловсролын "Соого Сейкео" сургууль орчин үеийн стандартад нийцсэн спорт заалтай боллоо. Байгуулагдсан цагаасаа спортын заалгүй байсан тус сургууль ийнхүү 400 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий спорт заалтай болж байна.

“Соого Сейкео” буюу “Найрамдал” нэртэй сургуулийг 2006 онд Баянхонгор аймаг болон Японы Ойта муж хоорондын шууд хамтын ажиллагааны хүрээнд Ойта мужийн ард түмний хандиваар байгуулжээ. Тус сургуулиас Олон улс болон Монголын оюуны спортын аварга, чөлөөт бөхийн аварга, сумо бөхийн Олон улсын аварга зэрэг олон шилдэг хүүхдүүд төрөн гарчээ.

Сонирхуулахад, "Соого сейкео" сургуулийн багш, сурагчид Ойта мужид гурван удаа албан ёсоор зочилж, 100 гаруй багш, сурагч туршлага судлах аялал хийн, эрдэм мэдлэгээ дээшлүүлж, Японы ахуй амьдрал, соёл, ёс заншил, хөгжил дэвшилтэй танилцсан байна.

相关新闻