Алслагдсан тосгонд өндөр хурдны интернэт ашиглах боломж бүрдлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн алслагдсан
тосгон болох Ерөө сумын Бугант тосгон өндөр хурдны шилэн кабелийн
сүлжээнд холбогдлоо. Ингэснээр тус
тосгоны иргэд интернэт ашиглах нөхцөл бүрэн нээгдэж байгаа аж.
Бугант тосгоны удирдлагуудын
зүгээс 2017 оноос хойш энэхүү ажлыг хөөцөлдсөөр
ийнхүү өнөөдөр биелэлээ олж
байгаа гэв. Энэхүү бүтээн байгуулалтын ажлыг дэмжиж "IRON
TOWER" компанийн хамт олон нэг тэрбум
гаруй төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийсэн байна. Ингэснээр
Бугант тосгонд бүх үүрэн телефоны оператор компаниуд 4G сүлжээг нэвтрүүлж, өндөр хурдны интернэт ашиглах боломжтой болжээ.