Аймгийн Нэгдсэн эмнэлэгт зөвлөн туслах үйлчилгээг үзүүлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Цацрагийн үүсгүүр ашиглагч
байгууллагуудад зөвлөмж, заавар өгч, зөвлөн туслах үйлчилгээг үзүүлсэн байна.
Сэлэнгэ, Дархан-Уул
аймгийн Мэргэжлийн хяналтын байгууллагуудын хамтын ажиллагааны хүрээнд энэхүү үйлчилгээг үзүүлсэн бөгөөд дээрх хоёр аймгийн цөмийн болон цацрагийн
хяналтын улсын байцаагч нар хамтран гүйцэтгэжээ. Эл үйлчилгээг Сэлэнгэ
аймгийн Нэгдсэн эмнэлгийн рентген тасгийн үйл ажиллагаанд явуулсан байна. Үйлчилгээний явцад эмч,
рентген техникч ажилтнуудад цацрагийн үүсгүүрийн ашиглалт, аюулгүй ажиллагаа,
хамгаалалт, дозиметр болон хувийн хамгаалах хэрэгслийн ашиглалтын талаар
зөвлөмж, заавар өгч зөвлөн тусалсан аж.
Энэхүү үйл ажиллагааг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас
зохион байгуулж буй “Цөмийн технологи-Цацрагийн хамгаалалт, аюулгүй байдал”
сэдэвт сарын аяны хүрээнд явуулсан бөгөөд цаашид зарим байгууллагад
хамтарсан сургалтыг зохион байгуулахаар төлөвлөжээ.